Мандал 4 Админ

Messenger

messenger_opener

Захирлын мэндчилгээ

Шинэ менежмент, шинэ алхам, шинэ сургууль

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сургууль 2017 онд байгуулагдсан бөгөөд сумын хамгийн отгон сургууль юм. Байгуулагдсан цагаасаа хойш бид хамт олны хүч, сэтгэл зүтгэлээр сургуулийнхаа дотоод, гадаад орчныг үе шаттайгаар бүрдүүлж, сурагчдад ээлтэй, хөгжлийн орчинг бий болгохыг зорин ажиллаж ирлээ. Өдгөө манай сургууль тохилог анги танхим, ногоон байгууламж бүхий цэлгэр талбайтай, суралцах таатай нөхцөл бүрдүүлсэн боловсролын байгууллага болон төлөвшин хөгжиж байна.

Манай хамт олон сургуулийн орчныг сайжруулахаас гадна алсын хараа, зорилгоо тодорхойлон өдөр тутамдаа тэмүүлэн ажиллаж байна. Бид үйл ажиллагаагаа R-PDCA менежментийн загвараар удирдан, баг, үед суурилсан хамтын ажиллагаагаар асуудлыг шийдвэрлэж, тасралтгүй сайжруулалт хийх замаар хөгжлийн эхлэлийг тавьсан. Сүүлийн 7 жилд алдаа, онооноос суралцан тогтолцоогоо сайжруулсаар байна. Энэхүү товч мэндчилгээгээр дамжуулан бидний зорилго, үйл ажиллагааны талаар ойлголт авсан гэж найдаж байна. Хэрэв бидний үнэт зүйлс, итгэл үнэмшил танд нийцэж байвал хамтран ажиллахыг урьж байна.

Б.Нарангэрэл

Сургуулийн захирал

УДИРДЛАГЫН БАГ ХАМТ ОЛОН

“Зөв удирдлага – Зорилготой сургууль”

Д.БАТЧУЛУУН

Бага ангийн менежер

Мандал сумын 4-р сургуулийн бага ангийн менежерийн хувьд манай сайтын зочин болсон танд талархал илэрхийлье. Бид сурагч бүрийг мэдлэгтэй, зөв хандлагатай ирээдүйгийн иргэн болгон төлөвшүүлэхийг зорин ажилладаг. Эцэг эх, багш, сурагчдын хамтын оролцоо бидний амжилтын үндэс билээ.

А.ЦЭНД-АЮУШ

Ахлах дунд ангийн сургалтын менежер

Мандал сумын 4-р сургуулийн ахлах ангийн менежерийн хувьд манай цахим хуудсаар зочилж буй танд талархал илэрхийлье. Бид сурагчдыг амжилттай ирээдүй, зөв хүн болон төлөвшихөд нь чиглэсэн мэдлэг, чадвар, хандлагаар хангахыг зорин ажиллаж байна. Бид хамтдаа хөгжиж, хамтдаа амжилтад хүрнэ.

Б.УРАНГУА

Багш хөгжлийн менежер

Багшийн хөгжлийн менежерийн хувьд Мандал 4-р сургуулийн цахим хуудсанд зочилж буй танд талархал илэрхийлье. Манай баг хамт олон багш бүрийн мэргэжлийн өсөлт, хамтын суралцах орчныг дэмжих зорилгоор тууштай ажиллаж байна. Чадварлаг багш – чанартай боловсролын үндэс гэдэгт бид итгэдэг. Хамтдаа хөгжье, хамтдаа бүтээе!

Б.ЭНХБААТАР

Бага ангийн нийгмийн ажилтан

Бага ангийн нийгмийн ажилтны хувьд манай сургуулийн цахим хуудсаар зочилж буй танд баярлалаа. Бид хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд суралцах, хөгжихөд нь сэтгэл зүрхээрээ дэмжиж ажилладаг. Хүүхэд нэг бүрийн дуу хоолой, эрх ашиг бидний нэн тэргүүний зорилт юм. Хамтдаа хайр дүүрэн орчинг бүрдүүлье!

Б.ШИНЭЖАРГАЛ

Дунд ангийн нийгмийн ажилтан

Мандал 4-р сургуулийн дунд ангийн нийгмийн ажилтны хувьд манай цахим хуудсанд зочилж буй танд талархал илэрхийлье. Бид сурагчдын сэтгэл зүй, төлөвшил, нийгмийн оролцоонд анхааран, тэднийг өөртөө итгэлтэй, зөв хүн болж төлөвшихөд нь дэмжин ажилладаг. Хүүхэд бүрийн төлөө – сэтгэлээсээ хамтдаа!

А.АНУЖИН

Ахлах ангийн нийгмийн ажилтан

Ахлах ангийн нийгмийн ажилтны хувьд манай цахим хуудсанд зочилж буй танд талархал илэрхийлье. Энэ насны хүүхдүүдийн сэтгэлзүй, өөрийгөө ойлгох, зөв төлөвших үйл явцад чиглэн бид өдөр бүр хамт байж, дэмжлэг үзүүлэн ажилладаг. Сурагчдын сэтгэл ханамж, эерэг харилцаа бидний үнэт зүйлсийн нэг билээ. Зөв хандлага – гэрэлт ирээдүйн эхлэл юм.